2018-05-24 09:131min04

Ерөнхий сайд асан С.Баярыг Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү шилжүүлжээ

Bayr

Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал хүндэрч, алхаж чадахаа больсон гэдгийг өмгөөлөгч нь мэдээлсэн. Хорих ангийн эмч нар өчигдөр зөвлөлдөөд III шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж дүгнэсний дагуу түүнийг 19:00 цагийн орчимд Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэжээ. Тус эмнэлгийнхэн  С.Баярт тусгай өрөө гаргаж хэвтүүлсэн бөгөөд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын хяналт дор хэнийг ч оруулж гаргахгүй байгаа юм байна.

Хууль зүйн болон Эрүүл мэнд спортын сайдын хамтран баталсан “Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ын дагуу нарийн мэргэжлийн шилжүүлсэн гэдгийн прокурорын эх сурвалжууд хэллээ.