2018-05-21 17:403min00

Нийт 102 компанийн хувьцаа арилжаалжээ

9898

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 18-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 235.1 сая төгрөгийн гүйлгээ буюу нийт 1,175,882,817 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 102 компанийн 4,061,994 ширхэг хувьцаа 394,142,054 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 LEND ЛэндМН ББСБ ХК 3,780,761 178,270,027
2 APU АПУ 245,211 141,749,010
3 TTL ТАВАН ТОЛГОЙ 10,489 97,123,275
4 GOV ГОВЬ 1,887 40,794,140
5 SUU СҮҮ 112,092 23,141,178

 

Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК           3,265,637                 189,655,597
2 TDB Ти Ди Би Капитал ХХК              722,137                 135,834,968
3 BDSC БиДиСек ХК              492,132                 132,152,973
4 BUMB Бумбат-Алтай ХХК           1,480,150                 126,759,115
5 STIN Стандарт инвестмент ХХК              408,773                 111,178,504

 

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

 

2018 оны 05-р сарын 14-ний өдрөөс 05-р сарын 18-ний өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй.

 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

 

Симбол Компанийн нэр   Тоо ширхэг     Үнийн дүн  
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 8,000                       833,760,000

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 

3. КОМПАНИЙН БОНДЫН  АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

2018 оны 05-р сарын 14-ний өдрөөс 05-р сарын 18-ний өдрүүдэд компаний бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,025 ширхэг “Сүү Бонд” 202.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

 

Симбол Компанийн нэр   Тоо ширхэг     Үнийн дүн  
1 GLMT Голомт Капитал ХХК 2,025 202,500,000.00
2 NOVL Новел инвестмент ХХК 2,025 202,500,000.00

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 05 дугаар сарын 18-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,366,900,928,266.51  төгрөг болсон бол “ТОП 20” индекс  19,213.17  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.21 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ