Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. “Их эе” хурлыг маргааш зохион байгуулахаар товлосон хурлыг хууль бус, дүрмийн бус гэдгийг 11 тэргүүлэгч гишүүн энэ шийдвэрийг дэмжиж, гарын үсгээ зурсан гэдгийг онцоллоо. Иймд МҮБХ-ны салбар зөвлөлүүд маргаашийн хуралд суухгүй байрыг уриаллаа.
Маргааш “Их эе” хурал болохгүй тул бөхчүүд хөдөөнөөс ирж, чирэгдэл гаргах шаардлагагүйг ч хэлж байв. Мөн тэд МҮБХ-нд үүсээд буй маргааныг шийдэхээр томилсон Ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах ёстой гэв. Ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, Х.Баянмөнх аварга даргалсан. Хэдийгээр Их эеийг хойшлуулсан ч энэ оны хоёрдугаар улиралд багтаан хуралдуулах тохирсон.
Хамгийн гол асуудал наадам дөхөөд байгаа. Бөхийн өргөөний эзэмшигчийг тодруулахаар Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт МҮБХ-ноос албан бичиг явуулсан байна. Тус ТББ-ын дүрэмд “Бөхийн өргөө МҮБХ-ны өмч мөн” гэж заасан тул холбоо эзэмшин, бөхийн барилдаан болох ёстой гэв. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр Л.Чинбат ажиллаж байгаа юм.
Түүнийг Баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах салбар комиссын даргаар томилсон. Иймд тэрээр бөхийн галын тэргүүлж буй бөхчүүдтэй уулзаж, наадмын өмнөх бэлтгэл ажилд анхаарч эхэлсэн байна. Тэрбээр 21 аймаг дахь бөхийн холбоодоос өөрийг нь дэмжин ажиллахыг хүсч, албан бичиг илгээжээ. Л.Чинбат өмнөх тэргүүн Р.Нямдоржоос тамга, тэмдгийг хүлээн авсан тул тогтоол, шийдвэр нь хүчин төгөлдөр гэдгийг энэ хурлын үеэр мэдэгдэж байв.
2 comments
hudlaa shuu chunbat terguun bich shuu
Энэ бантанг хутгаж байгаа Баянмөнх, Чинбат нар нийт бөхчүүдийн 10% хүрэхгүй байж олонхи бөхчүүд бөх сонирхогч олныг хохироож болохгүй л баймаар байна. Насны эцэст цолоо хураалгаж балрах бий . Нийлж эсэргүүцээд байгаа бөх болон бусад нөхдийг сайн ажаарай. Хулгай луйварт оролцож байсан Хүрэлбаатар,Хүдэрбаатар, Ганболд,Сүхбат, Бачнмөнх. Гэр бүл хольж сольсон баячуудын долдой Сүхбат, Эрхэмбаяр,Мөнхэрдэнэ , Дуламсүрэн мэтийн хэдхэн нөхдөөс болж байгааг мэдэж байгаа .