Онц хэрцгийгээр 15 хүний амьд хүрсэн Их Британийн цуврал алуурчин Деннис Нильсен 72 насандаа таалал төгсжээ. Энэ тухай “The Sun” сонин мэдээлэв.
Тэрбээр хохирогчоо хүчирхийлснийхээ дараа биеийг нь мөчилж хуваадаг байсан аж. Гэмт этгээд хэдэн цагийн туршид цогцосныхоо дэргэд хэвтсэнийхээ дараа цогцсыг нямбайлан угааж, хувцасладаг байжээ. Энэ үйлдэлтэй нь холбоотойгоор түүнийг “сайхан зантай алуурчин” гэж дуудах болсон байна.
Олон хүний амь хөнөөсөн гэдэг нь тогтоогдсоны дараа Д.Нильсен бүх насаараа шоронд хоригдох ял сонсож байв. Гэмт этгээд шоронд байх үедээ гэдэс нь хүчтэй өвдөж байгаагаа мэдэгдэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд яаралтай хагалгааны дараах хүндрэлийн улмаас шархаа даалгүй нас барсан байна. Д.Нильсен 1978-1983 онд гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд түүний хохирогчид нь өсвөр үеийнхэн, залуучууд байжээ.