“Гэрээ цэвэрлэсэнгүй” гэж дүүгээ заазуураар гэмтээсэн хэргийг шалгаж байна

Багахангай дүүрэгт оршин суух хаягтай 14 настай, Э гэх эрэгтэй хүүхдийг “гэрээ цэвэрлэсэнгүй” гэж нагац ах нь заазуураар гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 39 настай Б нь тухайн үед биеэ хянах чадваргүй болтолоо согтсон байсан ба дүүгийнхээ баруун гарыг ийн гэмтээсэн хэрэг энэ сарын 9-ны орой 19:00 цагийн орчимд гарчээ.
Сүүлийн үед архидан согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй болсон үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг тасрахгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, хоногт 100-200 орчим гэмт хэрэг бүртгэгдэж байгаа нь маш их тоо гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлэв.