‘Цалинтай ээж’ хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг “Капитал” банк олгож эхэлжээ. Сарын бүрийн 20-нд олгодог энэ тэтгэмжийн тавдугаар сарын мөнгө ийнхүү орж байна.
Засгийн газраас 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй эхчүүдэд сар бүр уг мөнгөн тэтгэмжийг олгож байхаар шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ асарч буй 125 мянга гаруй ээж хамрагдан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна. Урьдчилсан тооцоогоор 0-3 насны хүүхэдтэй 135 мянган эхэд нийт 81 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор улсын төсөвт суулгаж өгсөн байдаг.