Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дотор талд байрлах “Цаазын ялгүй Монгол Улс” гэсэн бичиг гэнэт алга болжээ. Учир нь хөшөөг энэ бичиг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн тул ийнхүү авч хаясан гэх тайлбарыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Эрдэнэбат өгөв. Хуулинд зааснаар өшөө дурсгалыг анхны хэлбэрээр нь байлгах ёстой гэж зүйчилсэн байдаг аж.
Монголын анхны модернист энэ хөшөөг 1994 онд уран барималч Л.Бол бүтээжээ. Ингэхдээ ямар ч бичиг байгаагүй гэнэ. Дөрвөлжин хар өнгөтэй шоо нь хүний эрх чөлөөг хааж боон нэгэн хэв загварт барьсан байдлыг илэрхийлсэн нүсэр ханыг илэрхийлж, дотор нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөний төлөө тэмцэж тэмүүлсэн хүмүүний дүрийг илэрхийлсэн байдаг.