Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс ‘Эрүүгийн хэргийн тухай холбогдох мэдээллийг прокурорын байгууллагад хандан гаргуулж авах нь зүйтэй” гэх хариуг ирүүлжээ. Тус байгууллагаас өнгөрсөн сарын сүүлээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн прокурорын газар, Тагнуулын ерөнхий газарт хандан хуульд нийцсэн бодит мэдээллийг өгөх албан хүсэлтийг хүргүүлээд байсан юм.