Өмнөд Солонгост та хөл тавьсан бол тус улсад очихоор төлөвлөсөн бол эдгээр долоон өөр кафегаар заавал үйлчлүүлэхийг санал болгож байна.
- Kakao Friends Cafe
Өмнөд Солонгост маш олон төрлийн хөөрхөн кафе байдгийн нэг нь Какаогийн найзуудын кафе. Хэрэв та түүнийг мэддэг бол энд та үнэхээр аз жаргалыг мэдрэх болно. Тус кафе нь Сөүл хотын Гангнам дүүрэгт байрладаг аж.
Hello Kitty Cafe
Эгдүүтэй бяцхан Киттиг мэдэхгүй хүүхэд гэж байхгүй. Томчууд бид ч бас түүнийг андахгүй байх аа. Киттигийн дуртай ягаан өнгөөр орчиноо тохижуулсан энэ кафе Жэжү мужид байрладаг.
3. Cafe Moomin & Me
“Мүүмин хаус кафе”-д танд хань болох өхөөрдөм “амьтад” таныг л хүлээгээд сууж байдаг ажээ. Ширээ болгонд мүүмин сууж байх энд та заавал ганцаараа гэлгүйгээр хамт олноороо, эсвэл найзтайгаа гээд хэдүүлээ ч ирж тухлах боломжтой.
4. LINE Friends Cafe
Энэ хөөрхөн бамбаруушыг танихгүй хүн байхгүй болов уу. Энэ кафе таныг ганцаардуулахгүй. Эгдүү хүрэм хөөрхөн бамбаруушын найзууд таныг эелдэг дотноор угтан авна.
Cafe De One Piece
Дэрсэн малгайт далайн дээрэмчний бүлгийн баатруудыг та мэддэг бол энэ нь таны хамгийн очих дуртай газар байх болно.