Г.Баасан “Гологджээ”

2018-05-04 15:411min5
gologdol

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасангийн нэрийг АТГ-ын даргад дэвшүүлсэн ч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “голжээ”. Тэрбээр олны анхаарлыг татсан сэдвүүдийг тунчиг овсгоотой шүүрч, ойр ойрхон хэвлэлийн хурал хийх болсон. Энэ нь түүний рейтингийг нэлээд өсгөж, АТГ-ын даргын төлөөх марафонд эхний 10-т багтсан байна. Харамсалтай нь шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар “гологджээ”.

Учир нь “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэсэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Ингээд АТГ-ын марафонд Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нар түрүүлсэн юм.

5 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-05-05 10:13 at 10:13

    Мэдээж шүүдээ энэ хүн бол зөвхөн гудамжны тэмцэгч

    Хариулах

  • Зочин

    2018-05-05 11:55 at 11:55

    Өөрөөсөө ичээч . Баттулга л ийм улсуудыг барьцах буруу жишиг тогтоож байгаа юм .

    Хариулах

  • Зочин

    2018-05-05 20:50 at 20:50

    ээ гялай бас нэг тэнэг зайллаа

    Хариулах

  • shesen

    2018-05-06 22:18 at 22:18

    zailuul durtai yum taviad uzehguidee ,yaj medeh ve selem gyls tolgoi bundgus gesen ug biidee , anduuraad tetgegch humuusee selemdej l medeh bh shuu.

    Хариулах

  • Зочин

    2018-05-07 11:55 at 11:55

    gudamjind 10 jil baisan heruul hiisen gesen shalguur tavildaa

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй