2018-05-03 09:251min09

Цэнхэрт үст Э.Цэрэн Таэквондогийн ААШТ-ий ахмадын ангилалд өрсөлдөнө гэв

Tsren

Цэнхэр үст Э.Цэрэнг монголд танихгүй хүн байхгүй. Тэрбээр удахгүй зохиогдох Таэквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний ахмадын ангилалд 54 кг-ын жинд хүч үзэхээр болжээ.  Манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдах энэ тэмцээнд 20 орны 500 орчим тамирчин оролцох юм байна.

Энэ сарын 5-13-нд зохиогдох уг тэмцээнийг Монголын холбоо болон Монголын үндэсний их сургууль хамтран зохион байгуулах аж. Сонирхуулахад цэнхэр үст Цэрэн Монголын таэквондогийн холбооны удирдах зөвлөлд шинээр сонгогдон ажиллаж эхэлсэн байна.