Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хоёр хуваагдаж тэс өөр үзэл санаа, нийгмийн байдалтай болсон улс бол Солонгос улс. Хэдийгээр элэг нэгт ард түмэн хэдий ч хоорондоо дайтаж нөхөж баршгүй их хохирол амсаж байсан тэдний нэгдэх талаар асуудал одоог хүртэл шийдэлд хүрээгүй л байгаа.
Умард Солонгосын иргэдэд ноогдох дундаж орлого Өмнөд Солонгосын иргэдээс 15 дахин бага байдаг бөгөөд тус улсыг хоол хүнсний хувьд дутмаг байдаг талаар мэдээлсээр ирсэн. Өлсгөлөнд нэрвэгдсэн элэг нэгтнүүддээ бага ч болов тусламж үзүүлэхээр Өмнөд Солонгосын иргэд ундааны хуванцар сав дотор будаа хийн далайд шиддэг аж.
Үүнийг нь Умардад байх загасчид түүн авдаг бөгөөд тэдний хоёр сарын цалингаар авдаг будаа ердөө энэ саванд багтдаг ажээ. Жил бүр Умардаас Өмнөд Солонгосыг зорин 1000 орчим хүн дүрвэн ирдэг бөгөөд үүнээс Монголоор дамжин дүрвэгсэд 10 орчим хувийг эзэлдэг ажээ.
https://www.facebook.com/goodibook/videos/224168295021037/
1 comment
Их гүрнүүдийн бодлогын золиос болсон ард түмэн элэг нэгтэй байхаас сайхан юм хаа байх билээ.