2018-04-25 11:181min014

Б.Шүүдэрцэцэг: Өчигдөр л гэхэд нэг залуу охиндоо Галдан хааны нэг гүнжийн нэрийг өгөхөөр болсноо хэлээд утгыг нь асуусан

hg

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бичсэн ном, бүтээлд дурлагсад олон болсон. Шинээр хэвлэлтэд гарсан номыг худалдаж авах гэж дугаарлах хүмүүсийн тоо нэмэгджээ. Тэр байтугай номных нь зохиолын баатруудаар хүүхдэдээ нэр хайрлах гэсэн юм аа  энэ үгийн утгыг тайлж өгөөч гэсэн захидал эцэг эхчүүдээс олон ирдэг гэнэ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа ийнхүү бичжээ. Уншигчдынхаа илгээсэн захидалд хариулна шүү. Өчигдөр л гэхэд нэг залуу охиндоо Галдан хааны нэг гүнжийн нэрийг өгөхөөр болсноо хэлээд утгыг нь асуусан. “Ану гэдэг нэрийн утга нь юу вэ” гэсэн асуулт хамгийн олон ирж байсан байх шүү. Ану гэдэг нь эхлэл, атом гэсэн утгатай үг гэдэг. Хүүхдэдээ нэр хайрлана уу гэсэн хүсэлт их ирнэ. Миний өгсөн Хотулун, Ану, Ахай гэх мэт нэртэй бяцхан охид энд тэндгүй гүйж яваа даа” гэв.