Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг уламжлалт Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2018.04.22-ны ням гариг) болж өнгөрлөө. Тэмцээний содон үйл явдлын нэг нь бяцхан фитнессчдийн өрсөлдөөн байлаа. Тэдний цагираг эргэж, гар дээрээ суниаж, хараацай зогсожбиеийн уян хатан чанар, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг үзүүлсэн фото сурвалжлагаас хүргэж байна.
Ихэнх ээж аавууд ажил албандаа түүртээд хүүхдээ бие галбирын хувьд зөв, хэвийн өсөж байна уу гэдэгт анхаарал тавьж амждаггүй. Гэтэл хүүхдүүд хичээлээ хийх гэж буруу суултаар суусаар нурууны гажиг, мурийлттай болсон явах нь элбэг.
Үүнээс сэргийлэх аргын нэг нь хүүхдийн бие бялдрыг системтэй хөгжүүлэх, дасгал хөдөлгөөн, тэдний нас, биеийн онцлогт тохирсон акробат, гимнастикийн үзүүлбэрийг багтаасан фитнессийн хичээл юм. Хүүхдүүдээ фитнессээр хичээллүүлж авхаалжтай, авьяаслаг нэгэн болгон хүмүүжүүлээрэй.