Цэргийн насны залуусын дунд бэлгийн замын халдварт өвчин, дотрын өвчин, чих хамар хоолой, мэс засал гэмтэл, арьсны харшил их байгааг эмч нар хэлж байна.
Цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах залуусын өвчлөлийн талаар ХУД-ын эрүүл мэндийн төвийн статистикч их эмч З.Туяагаас тодрууллаа.
-Залуус ямар өвчлөлөөр ихэвчлэн цэрэг татлагаас түр чөлөөлөгддөг вэ?
-Цэрэг татлагын үеэр үзлэг хийхэд дотрын өвчин, чих хамар хоолой, мэс засал, гэмтэл, арьс харшил, бэлгийн замын өвчин илүү илэрдэг. Өөрөөр хэлбэл үзлэгээр орсон залуучуудын 15-20 орчим хувьд энэхүү өвчний шинж илэрдэг.
-Энэхүү өвчлөл нь одоогоос 10 жилийн өмнө ямар түвшинд байсан бол?
-Одоогоос 10 жилийн өвчлөлтэй харьцуулахад харьцангуй багассан тоо гарсан. Эдгэрэх эрүүлжүүлтийн хувьд ч гэсэн аваад үзвэл залуус маань ахих хандлагатай байна. Учир нь манай дүүргийн засаг даргын тамгын газар иргэдийг эрүүлжүүлэхийн тулд маш олон аян, хамтын ажиллагааг зохион байгуулж байна. Сүүлийн хоёр жилд гэхэд цэргийн насны залуусын эрүүл мэндийг дээшлүүлэх аяныг жил болгон зохион байгуулах болсон. Үүний үр дүнд зөвхөн манай дүүрэгт гэхэд 7-оос 12 хувиар ахисан үзүүлэлттэй байна.
– Өвчний улмаас цэрэг татлагаас түр чөлөөлөгдсөн иргэн дахиад дараагийн удаад өөр өвчнөөр тэнцэхгүй байх тохиолдол байх уу?
-Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар дотрын өвчнөөр чөлөөлөгдсөн хүн эмчийн хяналтад орсноор эрүүлжих, дараагийн ээлжийн цэрэг татлагаар өөр өвчнөөр гарах тохиолдол байна. Дотрын биш өөр өвчнөөр. Тиймээс энэ программ маань үүнийг хянах боломжтой болж байгаа.