2018-04-20 09:131min05

С.Гансэлэм: Гар нь хугарсан юм байхгүй

ganselem

Аймгуудын Засаг дарга нарын тансаглал хийгээд тэдний балаг дуусахгүй. Энэ сарын 9-нд Говь Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо “зодож” гарыг нь хугартал гэмтээсэн хэргийн дуулиан олны анхаарлын төвд байна.   Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд тэд албан тушаалаас  болж маргалдан, нударга зөрүүлэх үед УИХ-ын гишүүн Раднаасэд болиулж дийлээгүй гэх.

Засаг даргадаа зодуулсан орлогч В.Рэнцэндорж уг нь Засаг даргаар томилогдох нь гэсэн хүлээлттэй, энэ шийдвэр нь аймгийн ИТХ-аар баталгаажсан байтал тухайн үеийн Ерөнхий сайд томилоогүй аж. Тиймээс  УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах орон нутгийн удирдлагыг сонгох асуудлаас үүдэн С.Гансэлэмтэй нударга зөрүүлэхэд хүрсэн байна. Харин орлогчоо зодож гэмтээсэн гэх аймгийн Засаг дарга С.Гансэлэм энэ хэргийн талаар ” Наад улсууд чинь сонин л юм  яриад яваад байгаа юм. В.Рэнцэндорж өөрөө л уг нь намайг цохих гэж байгаад л гарынхаа сарвууг гэмтээсэн. Гар нь хугарсан юм байхгүй” гэх тайлбарыг өгчээ. Хохирогч болоод буй орлогч  В.Рэнцэндорж хувийн эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд удахгүй хуулийн байгууллагад хандахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.