09:00 цагт: Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болно.
09:00 цагт: СБД-ийн Тусгай 186 дугаар цэцэрлэгийн байранд Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага өнөөгийн байдлаар Тусгай цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.
09:00 цагт: МУИС-ийн 1 дүгээр байранд Боловсролын зээлийн сан болон МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
09:00 цагт: Оюутан, залуу судлаачдын олон улсын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний VIII хурлын нээлтийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болно.
09:30 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал НЗДТГ-ын “А” танхимд болно. НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцэнэ.
10:00 цагт: Эрүүл мэндийн мэдээллийн санг ашиглах, цэрэг татлагын үед ажиллах эмч нарт сургалт зохион байгуулна. Хангарди 14 давхарын “А” зааланд болно.
10:30 цагт: “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаа болон тэмцээний энэ жилийн онцлогийн талаар Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд.
11:00 цагт: Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс зохион байгуулж буй ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийн УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ тус төвийн сургалтын танхимд болно.
11:00 цагт: “Ногоон тууз” аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдад ” Усны бичил биетэн болоод Туул гол орчмын амьтан ургамал, загасны амьдрах орчин” сэдэвт эко сургалтыг МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулна. Сургалтыг Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид удирдан явуулах юм.
11:00 цагт: “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд нийслэл болон орон нутагт олон ажил хийгдэх бөгөөд “Бид номонд дуртай” өдөрлөгөөр Дэлхийн номын өдөрт зориулсан хөтөлбөрүүд эхэлнэ. Нээлт: Спортын төв ордны өмнөх талбайд.
11:00 цагт: Газар тариалангийн салбарын эрх зүйн баримт бичиг, салбарын олон улсын чиг хандлага, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтын талаар агрономичдод мэдээлэл, мэдлэг олгох зорилготой сургалт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно.
11:40 цагт: МУИС-ийн IV байр /Бизнесийн сургууль/-ны гадаа ОХУ-д болох 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах, оюутан залуусын оролцоог хангах зорилготой спорт өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгт МУИС-ийн удирдлагууд, ОХУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичиг, Оросын шинжлэх ухаан, спортын төвийн /РЦНК/ захирал, Монголын хөлбөмбөгийн холбооны төлөөлөл оролцоно.
12:00 цагт: Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын номын үйлчилгээ болох “Global book service”–д нэгдэх ажиллагааны нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хөтөлбөрийн танхимд болно.
12:30 цагт: Инженер техникийн ажилтнууд, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдах “Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээ маргааш ШУТИС-ийн Төв номын сангийн гадна талбайд болно.
12:30 цагт: Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн “Шидэт өнгө” зургийн дугуйлангийн сурагчдын зургийн үзэсгэлэн “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.
14:00 цагт: Нийслэлийн боловсролын газар, ХНХЯ, БСШУСЯ, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах “Боловсролын шинэчлэл-2018” үзэсгэлэн яармагийн нээлт Мишэл экспод болно.
15:00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр Оросын шинжлэх ухаан соёлын төвийн харьяа Орос хэлний төвийн нээлт болно. Ерөнхийлөгчийн Иргэний танхимд “Иргэн төсөл” -ийн Үндэсний шалгаруулалт болно. Уг төсөл нь сургууль, орон нутагтаа тулгамдсан асуудлаа судлан шинжилж төрийн бодлогод нөлөөлөх замаар асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой сургуулийн хүүхдүүдийг иргэний оролцоонд сургадаг төсөл юм.
MN-Мэдээллийн төвд 11:00 цагт: Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулахаар болсныг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж Монгол ньюс төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт: Олон улсын оюутан, залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах талаар БСШУСЯ, Олон улсын спортын их дээд сургуулиудын холбоо, Монголын оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран мэдээлэл хийнэ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллана.
11:30 цагт: Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын барилгын ажилтай танилцана. /15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замын хэсэг/
12:00 цагт: Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах барилгын ажлын явцтай танилцана. /2 дугаар хороо, Яармагийн гүүрийн ажлын талбай/
12:40 цагт: Яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийн танилцуулга, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийнэ.
/Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн Урлаг заал/ Нэгдсэн унаа Хангарьд ордноос 11:00 цагт хөдөлнө.