Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан.
Мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлын 2 гишүүн, Монголбанкны 1 албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүллээ (хүснэгтээр үзүүлэв).
№
|
Мэдүүлэг гаргагч
|
Албан тушаал
|
Хамаарал бүхий этгээд
|
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр
|
Тайлбар
|
1
|
Сү.Батболд
|
УИХ-ын гишүүн |
Хүү, ах
|
Их Британийн Виржинийн Арал |
Хувьцаа шилжүүлсэн
|
2
|
Д.Цогтбаатар
|
УИХ-ын гишүүн |
Эхнэр
|
Мэнийн арал |
Хувьцаа шилжүүлсэн
|
3
|
Т.Амарсайхан
|
Монголбанкны газрын захирал |
Нөхөр
|
Их Британийн Виржинийн Арал | Хувьцаа шилжүүлсэн |
4
|
С.Ганбат
|
Цагдаагийн ерөнхий газрын салбар байгууллагын дарга |
Дүү
|
Хонконг
|
Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан |
Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.
Эх сурвалж: АТГ
1 comment
Хүүхэдүүд рүү гээ шилжүүлжээ. Монголд мөнгө орж ирэхгүй юм байна.