Хүний бие организмд Нано хэсгүүдийг ашиглан хийх эмчилгээний аргыг боловсруулсан эрүүл эсүүдэд хохирол учруулахгүйгээр зөвхөн хавдрын эсүүд рүү чиглэдэг байна.
Органик бус, хортой бус нано хэсгүүдийг ашиглан хавдрын хүчиллэг орчинд урвал үүсгэх нь шинэ технологийн гол онцлог юм.
Хорт хавдрыг эмчлэх уламжлалт химийн эмчилгээнээс өөр аргыг боловсруулах тал дээр Шанхайн эрдэмтэд үсрэлт хийж чадсан байна. “Хулгана дээр хийсэн туршилтын дүнг үзвэл, эмчилгээ хийсний дараа хавдрын хэмжээ 85 орчим хувиар багассан, гэхдээ эмчилгээний энэ арга зөвхөн лабораторийн судалгааны шатандаа байгаа” гэж дээрх хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ши Зянпинь ярилаа. Эмчилгээний шинэ арга нь мөн үсэрхийллийг зогсооход үр дүнтэй болох нь харагджээ.
SHINE мэдээллийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл, Хятадын ШУА-ийн дэргэдэх Шанхайн керамикийн хүрээлэнгийн судлаачид эрүүл эсүүдийг гэмтээхгүйгээр хавдрын эсүүдтэй тэмцэх шинэ технологийг боловсруулах боломжийг олгохуйц нээлтийг хийжээ. Ердийн химийн эмчилгээний явцад хавдрын эсүүд төдийгүй эрүүл эсүүд үхдэг учраас энэ нь дархлааг сулруулж, янз бүрийн дагалдах гаж нөлөөтэй байдаг байна. Дээрх цахим хуудсанд бичсэнээр, нано хэсгүүдийг ашиглан хийх эмчилгээний аргыг боловсруулсан бөгөөд нано хэсгүүд нь бие организмд нэвтрэхдээ эрүүл эсүүдэд хохирол учруулахгүйгээр зөвхөн хавдрын эсүүд рүү чиглэдэг.
Нано хэсгүүд нь хүчилтөрөгчийн молекулуудыг их хэмжээгээр хэрэглэдэг ба ингэснээр хавдрын эсэд тэжээлийн бодис нэвтрэхэд саад хийдэг байна. Үүний дүнд хүчилтөрөгч болон тэжээгч бодисгүй болсон өвчтэй эс үхнэ.
1 comment
Яамай даа эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл гарвал олон хүнд ач тусаа өгнө