Нийслэлийн онцгой байдлын газарт энэ сарын 13-ны өглөө 08:44 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг, 67 дугаар байрны 5 давхарын монсартад галын дуудлага ирсэн байдаг. Энэ дагуу гал унтраах хоёр ангийн гурван тасаг түймрийг унтраахаар ажилласан юм.
Галын шалтгаан хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс гараагүй харин санаатайгаар үйлдсэн болохыг тус байрны оршин суугч хэлжээ. Хэргийг тус байранд амьдардаг залуухан эхнэр нөхөр хоёр маргалдсанаас болж, нөхөр нь уурандаа орон гэрээ галдаж орхижээ. Ингэхдээ давхар айлыг хохироосон байна. Тэнд амьдардаг эмэгтэй хэрэг гардаг өглөөний 07:00 цагийн үед эмнэлэг рүү явах үед хаалгаар нь битүү утаа униар орж ирсэн байна.
Сандрахдаа гарч гүйх үед нь өнөөх залуухан эхнэр нөхөр хоёр маргалдаж байхыг харжээ. Эрэгтэй нь “Би гал тавьсан. Хэлсэндээ хүрч чадаж байгаа биз дээ” гэхийг нь сонссон иргэн Та нар өөрсдөө гал тавьсан юм уу? Яаж байгаа юм бэ? гэхэд эхнэр нь “Манай нөхөр гал тавьчлаа” гэсэн байна. Эхнэрийнх нь хэлснээр цагаан хэрэглэлээ овоолж байгаад гал тавьсан аж. Үүнийг сонсоод тэрбээр “Та нар манайхыг давхар шатаачлаа шүү дээ” гэхэд залуу “Би байрны эзэн байна. Хохирлыг чинь барагдуулна. Би чадна” гэжээ. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
1 comment
0ual tabisan huniig ooriig ni shataa