Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг намаас хөөгөөгүй гэж АН-аас тайлбар өгөв. Түүнийг АТГ-аас баривчилсантай холбогдуулан намаас нь хөөжээ гэх мэдээлэл гарсан юм. Тус намын улс төрийн зөвлөл Ч.Сайханбилэгийн асуудлаар хуралдаагүй гэнэ.
Энэ тухай Хэвлэл мэдээллийн албаны дарга нь хэлэхдээ “Ч.Сайханбилэгийг буруутгаж буй хэргийг хууль, хяналтын байгууллага эцэслэн шалгаж дуусаагүй байхад шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно” гэсэн юм. Харин С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан тухайд намын дарга нь намаас хөөх, гишүүнчлэлээс хасах хоёр өөр ойлголт гэх товч тайлбар өгсөн билээ.