2018-04-11 17:041min010

Н.Хангал: Шалгаад үзвэл миний гарын үсгээр хийгдсэн нэг ч гүйлгээ байхгүй

shugj

Сая долларын хадгаламжтай шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхааралд өртсөн хэвээрээ байгаа. Мэдүүлэгтээ тэрбумаас  дээш төгрөгтэй хадгаламжтай гэх Улсын дээд шүүхийн шүүгч Н.Хангал хэвлэлд өгсөн ярилцагадаа хадгаламжинд байгаа тэр мөнгө хадам эгчийнх нь гэж тайлбарлажээ. Тэрбээр “Тэр хадгаламжид байгаа мөнгө минийх биш. Тусдаа бизнестэй, тусдаа амьдралтай хүнийх.

Хадам эгч надад хадгаламжийнхаа баталгааг л өгсөн болохоос тэр мөнгөө хуваахгүй нь ойлгомжтой. Хадгаламжид нь орлого, зарлага хийгдсэн л байх. Түүнийг би мэдэхгүй. Шалгаад үзвэл миний гарын үсгээр хийгдсэн нэг ч гүйлгээ байхгүй” гэжээ. Тиймээс шалгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. Энэ мөнгөний үүсвэр одоогоос долоон жилийн өмнө охин нь долоон сартай дутуу төрж, харааны бэрхшээлтэй байсан учраас АНУ-д эмчлүүлхээр явахдаа банкны баталгаа болгон хадам эгчийнхээ хадгаламжийн дэвтэрт хамтран эзэмшигч болж, баталгаа гаргуулсан гэнэ.