Баян-Өлгий аймгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Мурат аймгийнхаа төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, ёс бус хэллэгтэй мессэжээр дарамталсан гэх хэрэг дуулиан тарьсан.
Түүнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна. Өчигдөр хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хурлын үеэр Ц.Нямдорж сайд “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өмөөрсөн зүйл байхгүй. Хуулийн асуудалд бодитой шийдэл үүсчихсэн байгаа учраас танилуцуулж байж, өөрчлөлтийг нь хийхгүй бол болохгүй. Тэгэхгүй бол дахиад яллагдагчаар татагдчихсан гишүүний асуудал яригдаж байна. Тэр чинь орж ирэхийг үгүйсгэхгүй “ гэсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн яллагдагчаар татагдсан гишүүн нь Д.Мурат бололтой.