Бүсгүйчүүдийн санааг зовоож, өөртөө итгэлгүй болгодог зүйл бол төрсний дараах язралт. Зарим эмэгтэйчүүдэд төрөөгүй байхад нь ч язрах шинж тэмдэг илэрдэг бөгөөд таргалж тэлсэн арьс ийнхүү харагддаг байна. Арьсны язралт ихэвчлэн хэвлийн хана, өгзөг, хөхний орчмоор үүсдэг бөгөөд огцом хэт таргалалтаас болдог.
Язралт үүссэн л бол гүйцэд арилах нь ховор. Ор мөргүй арилгахад цаг хугацаа, тууштай арчилгаа шаарддаг тул хэт жин нэмэхгүй байх, биеийн арьсандаа хангалттай чийг өгч байх, сүүлэн тос түрхэвэл богино хугацаанд арилах боломжтой.