700 гаруй гадил жимсийг үл мэдэгдэх бодистой усанд дэвтээж байжээ

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт жимс жимсгэнэ хадгалах агуулхад гарал үүсэл нь тодорхойгүй 700 орчим хайрцаг банана хадгалж байсныг мэргэжилтнүүд хураалаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар энэ сарын 28-нд шалгалт хийж, дээрх зөрчлийг илрүүлжээ. Энэ үеэр нэг хайрцаг гадил жимсийг үл мэдэгдэх цагаан бодистой усанд дэвтээж байсан байна. Үүнийг аж ахуй нэгж, үйлчилгээ эрхэлдэг хүмүүс тайлбарлахдаа гадим жимсийг шарлуулж, хурдан болгох зорилгоор дэвтээж байгаа гэжээ. Мөн эдгээр жимс нь бүгд ногоон өнгөтэй, баталгаагүй орчинд хадгалж байсан аж.
Гадил жимсийг 12-18 градуст хадгалж хэрэглэх ёстой байдаг гэнэ. Дээрх зөрчил илэрсэн жимснээс мэргэжлийн хяналтын байгууллагаас дээж авч шинжилгээнд өгсөн бөгөөд одоогоор хариу нь гараагүй байгаа аж.