Гэр бүлийн хүчирхийллээс болж хичнээн эмэгтэй, хэдэн хүүхэд айдас дунд өдөр хоногийг өнгөрөөж буй нь тодорхойгүй. Судалгаагаар энэ төрлийн гэмт хэргийн 80 хувь нь хаалттай хаалганы цаана гэрчгүйгээр үйлдэгдсэн байдаг. Манай хойд хөршид ч бас гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд тулгамдсан асуудал болсон.
Орост таван эмэгтэй тутмын хоёр нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг гэх мэдээлэл байна. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн ердөө 12 хувь нь л цагдаагийн байгууллагад ханддаг. Харин үлдсэн хувь нь “чимээгүй” өнгөрдөг гэсэн үг юм. Эдгээр зургийг тус улсын Волгоград хотод авсан байна. Хэдийгээр 2010 онд гэрэл зургийн хальснаа буусан ч энэ дүр зураг өнөөдөр ч байсаар байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар ирсэн цагдаагийн офицер. Нөхцөл байдлыг тааж мэдэхийг оролдож байна.
Наталягийн хамтран амьдрагч нь түүнийг байнга зоддог. Цагдаа нар нэг бус удаа гэрт нь ирж асуудлыг зохицуулдаг байв. Түүнээс салахыг зөвлөдөг ч Натальяа хайртай учраас найз залуугаа орхидоггүй.
Сергей гэр бүлийнхэнтэйгээ хамт дотуур байранд амьдардаг. Яагаад гэвэл түрээс нь маш хямд байдаг бас хэн ч цагдаа руу залгадаггүй.
Ирина долоо настай охинтой. Тэр охиноо өөрсдийнхөө эмгэнэлт амьдрал руу хөтөлж байгаагаа ч мэдэхгүй байна. Иринаг согтуу, хөл нүцгэн гудамжаар алхаж байхтай нь хөршүүд нь нэг бус удаа таардаг.
Дотуур байранд. Сергей найзуудтайгаа хамт архи ууж байна. Тэр сэтгэл нь хөөрсөндөө хүүгээ авчирч суулгажээ.
Энэ бол Павел. Түүний эхнэрийг Галина гэдэг. Цагдаагийн ажилтнууд энэ гэр бүлд байнга шахуу “зочилдог” гэхэд буруудахгүй. ОХУ-д гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаанд архидалт орж байна.
Иринагийн долоон настай охин Настя. ТВ харж байгаа нь.
Александр эхнэртэйгээ маргалдаж байна
Нөхрөөсөө айсан бүсгүй орцонд нимгэн хувцастайгаа зогсож байгаа нь.
Иннаг өөрөөс нь ах нөхөр нь зоддог ч гурван хүүхэдтэйгээ хамт хөдөө явахыг хүсдэггүй тул энэ байдалтайгаа “эвлэрхээс” өөр аргагүй байдалд амьдардаг.
Сергейн хүү. Дотуур байрны гал тогоонд
Энэ эмэгтэйг Ларриса гэдэг. Нөхөр нь согтуудаа түүний хамрыг хугалсан байна. Цагдаа нар эмч нартай хамт ирсэн ч тэрбээр нөхөртэйгээ эвлэрч, цагдаа нарт нөхөрөө тушаахаас татгалзжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлийн талаар дуудлага ирсэн даруйд цагдаа нар очдог. Гэвч эхнэр хүүхдээ зодож хүчирхийлэл үйлдсэн нөхөр ямар ч хариуцлага хүлээхгүй хэргээс “мултар”-аад гардаг.
Тамара болон түүний нөхөр хаягдсан байшинд амьдардаг
Хосууд гэр бүлийн маргаан хэнээс эхэлсэн тухай маргаж байна. Тэд маргалдахдаа хутгаар нэгнийгээ сүрдүүлжээ.
5 comments
Mongol uunees deerdehuu. ? Mongold huchirhiilel 70,80% tai shdee
Зөв шдээ
хүнийг хэлэх яахав ээ,манайд ялгаагүй л байгаа шүү дээ,шинэ үеийн Оросууд архи ухаа больсон шүү дээ
minii neher sain hun um baina,namaig muu muuhaig uzuulelgui edii hurgesen aaw,nehertee bayrlalaa
Оросууд яах вэ? Энд томчуудын асуудал яригдаж байгаа бол манайд
хүүхэд залуус хар тамхи, архинд нэвт орсон байгааг үргэлж ярьж байгаа
мөртөө яагаад байдал дээрдэхгүй байгааг нэг удаа ч болов бодож үзээч Монголчуудаа