Иргэдийн санал гомдлын мөрөөр авилгатай тэмцэх газраас БГД,ХУД-ийн цэцэрлэгүүдэд шалгалт явуулжээ. 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэчимэг нь багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй, багшлах эрхгүй Г.Мөнхзулыг бэлтгэл бүлгийн багшаар түр томилсон байна. Үүнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Харин Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.