Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр салхи баруун хойноос секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Үдээс өмнө 7-9 градус дулаан байна, бусад хугацаанд хүйтэрнэ. Ихэнх нутгаар үүлэрхэг.
Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 3-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийн, Хүрэн бэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
2018 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 29, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.