Бидний ихэнх нь харласан өвдөг, тохойноосоо ичдэг. Үүнээсээ болж зуны халуунд ханцуйтай цамц, жинсэн өмднөөс салахгүй байх үе олон. Өвдөг, тохой харлах нь арьсанд чийг дутагдаж, хуурайшиснаас болж ийнхүү барзайж харагддаг байна. Энэ удаа бид үнэтэй тос, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр байгалийн гаралтай эмчилгээгээр 10 хоногт харласан өвдөг, тохойноосоо салах 100 хувийн үр дүнтэй гайхалтай зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
Орц:
Зөгийн бал 2 халбага;
Чидун жимсний тос 1 халбага;
Хагас нимбэгний шүүс
Сода нэг халба
Бэлтгэх арга:
Зөгийн бал, чидун жимсний тос, сода, нимбэгний шүүс зэргийг хольж унтахынхаа өмнө түрхэнэ. Бага зэрэг хорсох боловч энэ арга нь үр дүнгээ өгч байгааг та анзаарах болно. Үүнийг өвдөгөндөө ч бас түрхээрэй.