2018-03-17 12:411min07

Х.Нямбаатар гишүүнийг уучлал гуйхыг шаардав

nymbaatar

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ. Үүнд, Х.Нямбаатар гишүүнийг энэ сарын 12-нд С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ шат шатны шүүгчид авлигад идэгдсэн гэж ярьсан зүйлээ нотолж, хуулийн байгууллагад шалгуулахыг хүссэн байна. Хэрэв баримтаар нотолж чадахгүй бол шүүгчийн нэр хүндэд халдсандаа уучлал гуйхыг шаардсан байна.