2018-03-16 16:011min05

Ц.Цогзолмаа сайд “Хобби” сургуулийн сургалт нь сайн болохоор хүүхдээ явуулдаг гэв

said

 БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр  Ч.Саранжав төсвийн 365 сая төгрөгөөр жийп машин худалдаж авсан гэх дуулиан намжиж амжаагүй байтал дахин олны дургүйцлыг хүргэлээ. Тэрбээр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл…” нэвтрүүлэгт зочноор оролцохдоо жилийн 5-6 сая төгрөгийн төлбөртэй “Хобби” сургуульд сургалт нь сайн болхоор хүүхдээ явуулдаг гэх тайлбар өгчээ. Салбарын сайд нь ийнхүү ардын хүүхдүүдийн сургууль чанаргүй, хувийн үнэтэй сургууль чанартай илүү мэдлэг, боловсрол өгдөг гэх агуулгатай зүйл ярьсан нь олны бухимдлыг төрүүлээд байна.