Монголын шүүх засаглалын талаар амтай, хэлтэй болгон нь ярьж байна. Хөшигний цаана хууль бус ямар ажиллагаа өрнөдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дэлгэснээр одоо үүсээд буй дуулианы эхлэлийг тавьсан. Зарим шүүгчийн дансанд нэг сая ам.доллар байсан. Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд 500 сая төгрөг байсан гэхчилэн шуугиан тарьж орхив.
Үүгээр зогсохгүй ашигт малтмалын лизенз хууль бусаар авсан гэдэг асуудлаар шүүхдэлцэхээр хууль бусаар эвлэрүүлж, баталдаг. Анхан шатны шүүхэд 50 мянга, давж заалдах шатны шүүхэд 100 мянга, хяналтын шатны шүүхэд 200 мянган ам.долларын авлига авдаг гээд илчилж орхив. Хачирхалтай нь, эрхэм гишүүний дурдсан баримтын хүрээнд мэдээлэл өгчих хүн одоо хүртэл гарч ирээгүй л байна.
Уг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн мэдэгдэл хийгээсэй” хэмээн хүссэн. Даанч түүний санаснаар болсонгүй. Үүнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг та хариулт өгөхгүй юм уу. Аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шударга ёсыг чанд сахина гэсэн тангаргаа зарим шүүгч мартчихаад яваа юм биш үү. УИХ-ын гишүүний хэлсэн шиг зүйл байхгүй бол шүүгчдийнхээ нэр төрийг цэвэрлэж, тангаргаа умартсан шүүгч байгаа бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг олон хүн хүлээж байна.
Эрхэм гишүүн, хуульчийн амнаас гарсан үг мэдээж баримт, нотолгоотой. Тэрбээр удахгүй баримт дэлгэнэ гэдгээ ч хэлсэн. Гэтэл УлсынДээд шүүхийн Ерөнхий шүүгч та яагаад дуугүй сууна вэ. Энэ нь та Х.Нямбаатар гишүүний хэлснийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
4 comments
Тэр хүн нь өөрөө байх. Араа бодоод албан тушаалаа өгөөд явах байлгүй дээ
Лүндэндорж 8 жилд тэрбум хадгаламж цуглуулж чадсан
Дуугуй байна гэдэг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.АТГ яаралтай ажилдаа ордоо.
zailuul daa imm uhamsartai humuusiig yaj horvoo daaj baidag yumbol doo