13 настай охин сураггүй боллоо

2018-03-13 12:401min0
h8uuhed

Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр 13 настай охин хичээлдээ явах гэж гараад одоо болтол гэртээ эргэж иргээгүй байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охины сураг гараагүй байхад дахин нэг охин алга талаар мэдээлэл цацагдаад байна.

Гэрээс гарахдаа хар богино куртка, урт түрийтэй лакан гуталтай цагаан ноосон цамцтай, хар цүнхтэй гарсан аж. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Найман настай Д.Сэржмядаг охин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээсээ гараад одоог хүртэл олдоогүй байгаа билээ. Ар гэрийнхнийх нь зүгээс охиноо өнөөдрийг хүртэл эрж хайсаар байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй