Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа болон ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд эргэлт уулзалтын зөвшөөрөл олгохдоо 500 төгрөгийн хураамч авдаг байсныг таслан зогсоожээ. Энэ тухай гомдол мэдээлэл иргэдээс ирсэний дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийслэлийн дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Булган, Өмнөговь, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь ийм хууль бус ажиллагаа явуулж, дээрх мөнгийг дотооддоо захиран зарцуулдаг байсныг шалгалтаар илрүүлжээ.
Хуульд нийцсэн дүрэм, журамгүй зохицуулалтгүйгээр явагдаж байсан эл асуудлыг таслан зогсоож холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож хуулийн дагуу ажиллах шаардлагыг тавьсан байна.