Уулчдын үлдээсэн ялгадас байгальд бүрэн шингэдэггүй болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс мөсөн оргилд гарсан уулчид ялгадсаа авч харих шинэ журам боловсруулжээ. Ингэснээр байгаль дэлхийг бохирдлоос хамгаалж, уулчдын дунд бактер тарах нөхцөлөөс сэргийлнэ гэж үзсэн байна. Уулчдын үлдээсэн ялгадас гол мөрөнд шингэж, тэрхүү усаар уулчид ундаалдаг нь ийм эрсдэл үүснэ гэж Дээрх судалгааг хийсэн мөнх цасны геологич Майкл Лосо үзжээ.
Энэхүү журмыг Хойд Америкийн хамгийн өндөр оргил Денали уулыг хамгаалагчид боловсруулсан бөгөөд 2007 оноос хойш уулын захиргаа авирагчдыг өөрийн ялгадсаа тусгай био уутанд хийж, уулын мөсөн ангалд хаяж байх журам тогтоосон юм байна.
Далайн түвшнээс 6,190 метрийн өндөрт байдаг Деналид гарахаар жилд 1,100 уулчин зөвшөөрөл авдаг аж. 1951-2012 оны хооронд оргилд 36.000 хүн авирахдаа 100 тонн орчим ялгадас үлдээсэн гэх тооцоо байдаг аж.
3 comments
Баасаа үүрчихээд л, аахилаад л зүтгээд байж дээ.
Гарчигаа буруу өгсөн юм биш үү. “…. өөрийн ялгадсаа тусгай био уутанд хийж, уулын мөсөн ангалд хаяж байх журам тогтоосон юм байна…..” гэж бичсэн байна шүү дээ
manaih bas ayalagtsid ih uzdeg ,öörsdöö tahij baina geed buzarladag gazaruudaa tohijuulj bolovson 00toi bolmoor bnaa