Тэшүүрчин Б.Сумъяа Японд сурна

Б.Сумъяа Норвеги улсын Лиллехаммер хотод зохион байгуулагдсан залуучуудын өвлийн II олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Б.Сумъяа Японы тамирын их сургуульд суралцахаар болжээ. Энэ тухай Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Мөн түүнийг материаллаг баазаар нь хангаж өгнө гэдгээ илэрхийлсэн юм.
Дөнгөж 17 настайдаа Залуучуудын олимпын аваргаар тодорсон Б.Сумъяа МУГТ Д.Дагвадоржид баярлаж байгаагаа илэрхийлжээ.