2018-02-23 14:331min00

Шинийн 2-нд согтууруулах ундаа хэрэглэсэн гурван хүний нэг нь амиа алдав

arhi

Энэ сарын 17-нд буюу Шинийн 2-ны өдөр Баянхонгор аймагт  гурван хүн согтууруулах төрлийн ундаа хэрэглэж, нэг нь газар дээрээ амьсгал хураасан хэрэг гарчээ. Үлдсэн хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нэгнийх нь биеийн байдал сайжирсан бол нөгөө нь  Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэмэлт  эмчилгээ хийлгэхээр иржээ. Хэргийг Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгаж байгаа юм байна.