Шведийн мэргэжилтнүүд нас барсан хүмүүсийн “цахим хувилбар”-ыг бүтээх ажлаа эхлүүлжээ. Naked science-ийн мэдээлснээр тэд энгийн нэгэн программ зохион бүтээж, дараа нь нас барсан хүнтэй нь адилхан робот бий болгохоор ажиллаж байна.
Стокгольмын оршуулгын товчооны сүлжээний захирал Шарлотта Руниусын хэлснээр талийгаачийн “цахим хувилбар” нь түүний дуу хоолойг дуулиан дуугарах бөгөөд ахуйн асуултуудад хариулах чадвартай. Гэхдээ ямар нэгэн шинэ зүйл хэлэх чадваргүй гэжээ. Одоогоор эрдэмтэд сайн дурынхны дуу хоолойг бичиж авах шаардлагатай байна. Тэдний дуу хоолойг боловсруулж, программд нэвтрүүлэх бөгөөд зөвхөн нас барсных нь дараа тэрхүү дуу хоолойг нь ашиглах юм байна.
Харин цаашид нас барсан хүнтэй адилхан робот боловсруулахаар ажиллж байна.
Одоогоор төсөл эхний шатандаа явж байгаа аж.