2018-02-23 10:031min09

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай өрсөлдөх үү?

uih

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээхээр намынхаа удирдлагад хандсан гэх мэдээлэл байна. Түүний хүсэлтийг АН-ын удирдлагууд хэрхэн хүлээн авч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн улс төрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болж мэдэх нөхөн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас ЕТГ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын нэг нь нэр дэвшиж магадгүй гэх яриа өрнөж байна. Мөн МАХН-аас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нэр дэвшиж магадгүй ба хэрэв Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  дэвшвэл Н.Энхбаяр түүнтэй өрсөлдөхөөс татгалзахгүй бололтой.

Хэрэв хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шууд баривчлах нь тодорхой болбол УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох юм.

УИХ-ын тухай хуулийн 6.6-д

6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан

6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцно гэжээ.