Хятадад дэлхийн анхны нов ногоон хот байгуулна

2018-02-13 12:00
Untitled-8

Хятадад дэлхийн анхны “ойн хот” барих гэж байна. Энд бүх барилга нь ургамал, модоор хучигдсан байх ажээ. Энэ нь дэлхийн дулаарал, агаарын бохирдолтой тэмцэх нэг арга гэж “Daily Mail”-д бичжээ.

“Лючоу хэмээх ойн хот” Хятадын өмнөд хэсгийн Гуанси хэмээх уулархаг бүсийн Люцян голын дагаа 175 га газрыг хамран баригдана. Энэ хотын баригдаж дуусмагцаа 30 мянга орчим хүн хүлээн авах юм байна.

Оффис, байр, зочид буудал, эмнэлэг, сургууль гээд бүгд 40 мянган мод, олон төрлөөс бүрдсэн нэг сая ургамлаар бүрэн бүрхэгдэнэ.

Эдгээр мод, ургамал нь жилд 10 мянга орчим тонн СО2, 57 тонн бохирдуулагч бодисыг шингээж, 900 орчим тонн хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай. Жилийн дараа төмөр замын шугам, цахилгаан автомашины шугам татахаар төлөвлөжээ.

Энд хүмүүс оршин суух байр сууцнаас гадна худалдааны, соёл амралтын төвүүд нээгдэж, хоёр дунд сургууль, нэг эмнэлэг барих юм байна.

Барилгын ажил 2020 онд эхэлнэ.