Өмнөд Солонгосын засаг захиргаа БНАСАУ-аас зугтаж ирсэн хүмүүсийг хуулийн дагуу байцаах хугацаагаа 180 хоногоос 90 хоног болгон бууруулахаар болжээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр байцаалтын хугацааг бууруулах тухай нэмэлт өөрчлөлтийг Өмнөд Солонгосын сайд нарын танхим өнөөдөр (2018.02.13) хэлэлцсэн байна. Одоо үйлчилж буй хуулиар БНАСАУ-аас зугтаж ирсэн этгээдүүдийг хагас жилийн хугацаанд тусгаарлаж, тусгай албанаас элдэв байцаалт авдаг байна. Хэрвээ дүрвэгчид байцаалтаа амжилттай өгч дуусвал Өмнөд Солонгосын паспорт олгож, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ажээ.
Өмнөд Солонгосын Засгийн газар 180 хоногийг байцаалт явуулахад хэтэрхий урт хугацаа, хүний эрхийг зөрчсөн асуудал гэж үзжээ.