Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданд
Ж.Батзандан гишүүн ээ,
Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.
УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ.
Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ:
– “Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;
– С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;
– С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.
Дээрх мэдэгдлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.
Энэ дашрамд,
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийх нь хувьд танд сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?
Хоёрдугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс.Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой. Тийм үү?
Гуравдугаарт, улс төрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улс төрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч, бас танд ч хамаатай.Улс төрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй. Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий.“Улс төрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.
Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачилгаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд тусалж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангүй хэлэхэд буруу нь юу байх билээ. Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.
Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…
Ёсолсон: Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан С.БАЯР
2018.02.12.
19 comments
ВОЛЬ ВОЛЬ БАЯР ХУЛГАЙЧ АА , ОЮУ ТОЛГОЙГ ХЯТАДУУДАД ӨГӨӨД ХЭДЭН САЯ ДОЛЛАР ХАЛААСАЛСАН БЭ
батзандангийн зөв ш дээ, заналхийлээд байгаа юм уу гүй юу ……
Erlegiin elch hureed irvel Bayar salsan avgai heden ohinoo shuud zaaj ogno doo…Avilgach gedgiig buh hun medej baihad bas ain..
Чи ӨӨРӨӨ ард түмний шүүхээр орно чи САНЖИЙН БАЯР мөн биздээ Ямар чанга дугарч байнаа Чиний үе дууссан шүү
huuli shuuh bugd s.bayar man ii tald bgaa uchraas unen danalzaj bnaa……batzandan uneniig l helsen shudarga yosiig shaardsan….getel buur tsaichihsan luivarchin chin olon niitiin medeelliin heregseleer zanalhiileed ..amarch yumdaa…ene mulguu ard tumniig yaj ch bsan hamaagui bjee
баярын дэмжиж байна .
АВИЛГАЧ САНЖИЙН БАЯР ТА ӨӨРӨӨ ШУДРАГА ШҮҮХИЙН ӨМНӨ ӨЧ ЗА.БАЯР БОЛ МОНГОЛ УЛСАД ГИШГЭХ ГАЗАР БАЙХГҮЙ ШҮҮ.
Энэ саарал толгойтой, зөнөг хулгайчийг ард олон хүрээд ир гээд байгааг ойлгодоггүй мал юм уу? Батзанданг ир ч гэх шиг, хөгийн новшийн өвгөн чинь. Энэ хөгшин хулгайчийг дөрвөн мөчийг нь сарвалзуулах цаг удахгүй ирэх л ёстой.
Мөнгөтэй болохоороо Баяр шиг дуугарч бай. Шүүх дээрээ мөнгөтэй нь ялдаг юм. Чаддаг бол эрлэгийн өмнө очих хэрэгтэй. Даварч чадахгүй шүү дээ
сайн заналхийлсэн бас их бардам байна даа. Гэвч монголын шүүх даанч шудрага биш л дээ. Баяр бол яав ч цэвэр биш гэдгийг ард иргэд мэдэж байгаа л даа.
СБаяр Та өөрөө тийм Шударга хүн Мөн үү, Энэ олон жил Төрийн өндөр алба хашиж байхдаа Та Улс орон, Ард түмэндээ Сайн сайхан зүйл, Ард иргэдийнхээ Нүдэнд нь харагдаж, Гарт нь баригдахаар юу хийж гийгүүлэв, Би энийг хийлгэж Бүтээн байгуулсан одоо Улс оронд маань Ашиг тусаа өгч байгаа гээд заагаад Бахархаад байх зүйл Өөрт чинь байна уу, Зөвхөн СБаяр гэдэг Эрхэм өөрөө л Хөгжиж дэвшиж Баяжсан шүү дээ, Олон Түмний Хараа хурц, мэдэхийн дээдээр өөрий чинь мэддэг шүү дээ
Энэ саарал толгойтой, зөнөг хулгайчийг ард олон хүрээд ир гээд байгааг ойлгодоггүй мал юм уу? Батзанданг ир ч гэх шиг, хөгийн новшийн өвгөн чинь. Энэ хөгшин хулгайчийг дөрвөн мөчийг нь сарвалзуулах цаг удахгүй ирэх л ёстой.
С.Баяр та мэдрэл зүгээр байгаа юу.Хөгширөөд хийсэн юм аа мартаа юу? Санах хүртэл хориод өг. Одоо барьж хорь. Ард түмний нэрийн өмнөөс хорь.
Зайлсан бай даа муу хар номер 1 луйварчин минь ээ! Чи Оюу-Толгойг Монголд ашиггүй болгосондоо л үеийн үе Монголын ард түмэнд хараалгаж, тэр байтугай буудан алах ял авах ёстой гэмт хэрэгтэн шүү!!!
Чи Оюу-Толгойг Монголд ашиггүй болгосондоо л үеийн үе Монголын ард түмэнд хараалгаж, тэр байтугай буудан алах ял авах ёстой гэмт хэрэгтэн шүү!!!
тэр байтугай буудан алах ял авах ёстой гэмт хэрэгтэн шүү!!!
Эрлэгийн Уэлч ярда Батзанданг ала гэж заналхийлээд байна шүү дээ Энэ бүүр шийдчихэж.
Эрлэгийн элч яриад Батзанданг ална гэж заналхийлээд байна шүү дээ Энэ бүүр шийдчихэж.
\Bayar aa chinii baij yadaj bachimdaj gishvvniig zanalhiileed bgaa chini vnend niitsehgvi gushvvn ta 2 alganii ar uvur 2 shig uur hvmvvs shvv shudarga vnen yalna chi zuunii shildeg hulgaich mun shvvdee ard tumen gishvvnii tald archaagvi luivarchid chinii tald mungu chinii tald bgaach muhul ch bas cham deer irsen bna shvv