АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Огайод сонгогчидтойгоо уулзалт хийх үеэрээ конгрессийн өмнө хэлсэн үгэнд нь алга ташаагүй ардчилагчдыг урвагчид гэжээ. Трамп өнгөрсөн долоо хоногт конгресст жил бүр хандаж хэлдэг үгээ хэлсэн юм.
Уламжлал ёсоор түүнийг намын нөхөд нь болон бүгд найрамдахчууд алга ташин хүлээн авсан бол ардчилагчид алга ташаагүй аж. Ялангуяа төрийн тэргүүн америкчуудыг нэгтгэж буй үнэт зүйлсийг ярих үед ховорхон алга ташсан гэжээ. Ардчилагчдын хийсэн эл үйлдлийг Трамп “урвалт” гэж үзсэн байна. “Тэднийг урвасан гэж хэлэхэд яагаад болохгүй гэж? Тэд улс орондоо тийм ч их хайртай биш бололтой. Тэд яг л үхсэн мэт байсан. Ямар ч америк хэв маягтай байгаагүй” хэмээжээ.