2018-02-06 16:231min01

Нуруу өвдсөн үед гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

nuruu

Хүний хамгийн гол тулгуур эрхтэн бол нуруу юм. Иргэдийн 80 орчим хувь нь ямар нэгэн шалтгаанаар нуруу өвдөх зовиуртай  байдаг гэсэн судалгаа бий. Хамгийн түгээмэл өвчин гэгдэх нурууны өвдөлтийн үед гэрийн нөхцөлд буруу дэглэм, хэт удаан суух, хэвтдэг зэргээс ангижирч дасгал хөдөлгөө хийж, хоол ундаа зохистой хэрэглэх нь хамгийн зөв арга гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв нэг сараас дээш хугацаагаар нурууны өвдөл үргэлжилбэл хөл рүү дамжих ба ийм тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандаж СТ, MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай. Түүнчлэн нуруугаар удаан өвдөж, тоохгүй явах нь хөдөлмөрийн чадвараа алдах өндөр эрсдэлтэй аж.

Хүмүүсийн нэрлэж заншиснаар хуян шар ус, хөөрөх буюу хүзүү, сээр, бүсэлхий нурууны булчин чангарч эхэлснээр зовиур, шаналгаа үүсч эхэлдэг байна. Энэ нь удаан суудаг, хүнд ажил эрхэлдэг хөдөлмөрийн насны хүмүүст ихэвчлэн тохиолддог. Үүнийг архаг үрэвсэл гэх бөгөөд хурц архаг үрэвслийн үед сэргээн засах физик эмчилгээнүүдийг заавал хийлгэх ёстой. Мөн сунгалтын дасгал хийх, бүлээн жин тавихад тохиромжтой.