Ц.Нямдорж Ерөнхий сайдын үгийг дагаж тансаг машинаасаа татгалзах уу эсвэл…

2018-01-29 15:29
hurleee

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2018.01.29) шинэ Засгийн газар өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа танилцуулсан. Энэ үеэр олны дургүйцлыг хүргээд буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үнэтэй машинаа буцааж зарахыг анхааруулсан гэдгээ хэлэв. Тэрбээр  “Би Ц.Нямдорж сайдад хэлсэн, тэр үнэтэй машинаа буцааж зар гэсэн. Сайд өөрөө мэдэх байх аа. Ард түмэн битгий санаа зовоорой, бусад сайд нарт ч анхааруулга өгсөн. Жишээ нь, утааг бууруулахын тулд зуух тараана гэж байхгүй. Харин ирэх жилээс түүхий нүүрсийг хотод оруулахыг бүрэн хориглоно” гэсэн юм. Харин сайд Ц.Нямдорж 350 гаруй сая төгрөгийн үнэтэй бараг 50 сая төгрөгийн тоноглолтой тансаг машинаа Ерөнхий сайдын “үгэнд орж” зарах эсэхийг хүлээх л үлдлээ.