Баруун Австралийн Денмаркийн цэцэрлэгт хүрээлэнд амарч буй хүмүүс цээж хэсэгтээ том хутга зоосон хотон шувуу юу ч болоогүй мэт ижил сүрэгтэйгээ зугаалж яваа бичлэгийг авчээ. Энэ бичлэгээс харахад цээжинд нь зоогдсон хутга шувуунд тухгүй биш байгаа бололтой. Цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас энэ асуудлыг зохицуулсан эсэх нь тодорхойгүй байна.