Тосонцэнгэл суманд -51 хэм хүртэл хүйтэрчээ
2018-01-23 12:01

Өчигдөр манай орны нийт нутгаар -30, -40 хэм хүртэл хүйтэрсэн. Үүнийг манай улсын баруун өмнөд хэсэгт Сибирийн хүйтэн агаар орж ирсэнтэй холбон тайлбарлаж буй. Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө -38 хэм хүрсэн бол манай улсын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -51 градус хүртэл хүйтэрсэн байна.
Түүнчлэн манай хойд хөрш болох ОХУ-ын зүүн хойд хэсэг болон Умард мөсөн далай орчимд жавар тачигнасан хүйтэн өдрүүд үргэлжилж -62 градуст хүрчээ. Жолооч нар 2-3 цаг л унтахгүй бол машинаа асаах боломжгүй болж хүүхдүүд гэрээр хичээллэж эхэлсэн байна.