Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулаад буй Х Түц” продакшны бүтээсэн “Солиот эх” уран сайхны кино БНСУ-д гарахаар болжээ.
Хятадын зохиолч Ван Хэн Жигийн ижил нэрт өгүүллэгээс сэдэвлэн бүтээж монголын хөрсөнд буулгасан энэ кино Сөүлд энэ сарын 27,28-нд “Seoul Cinema”-д, энэ сарын 30-нд “Busan Cinema Center”-т гарах юм байна.
Киноны зураг авалтыг алдарт Хоргын тогоо, эртний галт уулын лаваас тогтсон хүрмэн чулууд, Тэрхийн цагаан нуурын сав, Чулуутын хавцал зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг харуулсан нь энэхүү киног ямар ч эвлүүлэггүйгээр чимж өгсөн. Киноны найруулагч, гол дүрийг бүтээсэн МУГЖ И.Одончимэг “Солиот эх”-ийн дүрийг чадварлаг бүтээснээрээ төрмөл авьяас чадвар, мундаг жүжигчин гэдгээ батлан харуулсан билээ.