Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх чингэлэгт даруулж золоор амьд үлдсэн залуу гэр бүлээс 11 сая төгрөг нэхэмжилжээ. Шүүх хурал энэ сарын 9-нд болж 11 сая төгрөгийг жолоочийн талаас илүү авсан байна гэж дүгнэсэн байна. Хохирогчдын хэлсэнээр “Чингэлэгт даруулж, эрүүл мэндээрээ хохирчихоод, 11 сая төгрөгийн төлбөр төлнө гэж бодсонгүй” гэсэн юм.
Жолоочийн талаас залуу гэр бүлд машины даатгалын газрын 10 сая төгрөгтэй нийлээд 31 сая төгрөг өгсөн ч эмчилгээний зардлыг бүрэн даана гэж амласнаар хохирогчид гомдолгүй гэж мэдүүлсэн байна. Ингэснээр осол гаргасан жолооч хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч, хуулинд зааснаар хоёр жил жолоо барих эрхээ хасуулаад өнгөрчээ. Түүний гэм буруутай үйлдлээс болж нэг гэр бүлийн таван хүний амь нас эрсдэх шахсан ч эрүүл мэндээрээ хохироод буй. Өнгөрсөн хугацаанд эмчилгээний зардалд 20 гаруй сая төгрөг зарцуулсан ч ослын уршиг арилахгүй, эрүүл саруул хүүгийнх нь хөл өвдөгнөөсөө мэдээ алдаж ухаан алддаг болж хохирсны төлөө мөнгө төлдөг хуулийн жишиг тогтсон бололтой.
1 comment
ойлгосонгүй дэ