Дэлхийн шилдэг ресторануудын нэг болох “Нома” ирэх сараас загасны үрийн шингэнийг хоолны цэсэндээ оруулахаар болжээ. Дани улс дахь тус рестораны ахлах тогооч Рени Редцепи баян хэрэглэгчдээ татахын тулд сонирхолтой хоолны жор олох эрэлд гарсаны эцэст далайн гаралтай бүтээгдэхүүн, сагамхай загасан дээр тогтжээ. Ингэхдээ энэ загасны үрийн шингэнээр хэрэглэгчдээ татах санааг олсон байна.
“Хаан загас” гэгдэх сагамхайд хаях зүйл байдаггүй гэнэ. Толгой, хөвүүр, хайрс, түрс, үрийн шингэн нь хүртэл тансаг хоолны нэгд багтаж буй.
Шинэ байршилд дахин нэг салбараа нээж буй “Нома”-гийн анхны үйлчлүүлэгчид аль хэдийнэ захиалгаа өгч эхэлсэн аж.